Бүх гишүүдийн хурал
Холбооны дээд байгууллага бөгөөд гишүүн байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ. Холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлого, дүрэм журам, санхүүгийн тайланг хэлэлцэж батална.
Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ба Хяналтын зөвлөл
Холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлж, стратегийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллага.
Хяналтын зөвлөл нь санхүү, үйл ажиллагаанд хяналт тавьж, гишүүдийн эрх ашгийг хамгаална.
Гүйцэтгэх захирал
Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх, гишүүн байгууллагуудын уялдаа холбоог хангах үүрэгтэй.
Нягтлан бодогч, мэргэжилтнүүд
Санхүү, бүртгэл, гишүүнчлэл, сургалт, стандарт, гадаад харилцаа зэрэг тодорхой чиглэлээр ажиллаж, холбооны үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дэмжинэ.