Холбооны зорилт, үйл ажиллагаа нь дараах чиглэлд чиглэнэ:
-
Холбооны гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхлыг төрийн захиргаа болон хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах, энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх;
-
Гишүүддээ үйлчлэх зорилгоор олон улсын болон дотоодын шуудангийн салбарын холбогдох мэдээллээр хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, гишүүн байгууллагын үйл ажиллагаа болон нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлан таниулах;
-
Гишүүн байгууллагын ажилтнуудыг сургалт, семинар, давтан сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, шуудангийн үйлчилгээний стандартуудыг тогтоож хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
-
Олон улсын болон гадаад, дотоодын шуудангийн байгууллага, холбоодтой харилцаа холбоо тогтоон хамтран ажиллах.
|
Холбооны чиг үүрэг нь дараахад оршино:
-
Шуудангийн салбарыг хөгжүүлж, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-
Шуудангийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох эрх зүйн актыг батлах, хэрэгжүүлэх явцад салбарын эрх ашгийг төлөөлөн оролцож санал, дүгнэлт, мэдэгдэл гаргах, төслийн боловсруулалт болон хэрэгжилтийг зохион байгуулах;
-
Холбооны үйл ажиллагааг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, бусад шуудангийн байгууллага, холбоо, мөн ижил төрлийн гадаад, дотоодын болон олон улсын байгууллага, холбоодтой уялдуулан зохицуулах, харилцан ойлголцол, итгэлцэл, түншлэлийг бий болгож хамтын ажиллагааг хөгжүүлэх;
-
Шуудангийн салбарын үйл ажиллагаанд болон ажилтнуудад хамаарах төрөл бүрийн стандартуудыг тогтоон нэвтрүүлэх, хэвшүүлэх, боловсронгуй болгох;
-
Шуудангийн байгууллагын тогтолцоо, удирдлага, үйл ажиллагаа, зах зээлийн хөгжлийн түвшин, чиг хандлага, гадаадын туршлага, үйлчилгээний шинэ хэлбэр, загварын талаар судалгаа хийж үнэлэлт, дүгнэлт гарган, өөрийн болон гишүүн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж ашиглах;
-
Холбооны гишүүдийг дэмжих, холбооны үйл ажиллагаа, үр нөлөө болон санхүүгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлэх.
|