дөрвөлжин хэсэгт хувааж, өөр хоорондоо давхцахааргүй гурван үгийн нийлэмжээр хаягжуулж байгаа юм байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дээр 173 сая ширхэг талбай ногдож байгаа бөгөөд тэдгээр нь тус бүр гурван монгол үгийн хослолоор нэрлэгдэж байгаа ажээ. Их Британийн старт-ап компанийн энэхүү технологийг ашиглахын тулд “Монгол шуудан” компани хөнгөлөлттэй нөхцөлөөр жилд 15 мянган фунт стерлингийн төлбөр төлөхөөр болжээ. Хаягжуулалтыг ирэх наймдугаар сарын 1-нээс албан ёсоор нэвтрүүлж эхлэх юм байна. Монгол Улсад хаяг нь тодорхойгүй байршил олон байдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас "Хаягийн мэдээллийн нэгдсэн сан" байгуулахаар ажиллаж байгаа аж. Одоогоор Архангай, Төв, Увс, Булган, Сэлэнгэ аймгийн бүх хаягжилтийг нарийвчлан тогтоож бүртгэсэн байна. Бусад аймгийнхийг наймдугаар сард, Улаанбаатар хотынхыг 12 дугаар сард эцэслэн бүртгэж, ирэх оноос барилгуудын гаднах хаягийг шинэчлэн байршуулахаар төлөвлөж байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com