Гадаад улс орноос шуудангаар дамжин хувь хүнд ирсэн илгээмжийн Гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын дарга Б.Мягмартай ярилцлаа.
-Хувь хүнд ирсэн илгээмжийн татвараас чөлөөлөхөөр боллоо. Хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
-Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд гаалийн татвараас чөлөөлөх барааны жагсаалтыг тусгаж өгсөн байдаг. Үүнд нэмэлт өөрчлөлт орсон. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ-аар баталсан. Уг хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Энэ хоёр хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улсын хилээр нэвтэрч буй илгээмжийнхэм хэмжээнээс хамаарч гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Улс хоорондын шуу дангаар “Хувь хүний нэр дээр ирж буй илгээмж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 / нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ижил зүйл заалт нэмж оруулсан. Мөн “Зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө” гэж зааж өгсөн. Өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр мөрдөж бай гаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг зуун ерөн хоёр мянган төгрөг. Үүнийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнийн дүн гэхээр 1 920 000 төгрөг болдог. Энэ хэмжээний үнийн дүнтэй хоёроос илүүгүй, ижил төрлийн бараа бүхий илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө гэж ойлгож болно.
-Гаалийн татварын тухай хуульд зөөврийн компьютерээс татвар авдаггүй гэж ярилаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй бараа бүхий илгээмжийг чөлөөлнө гэлээ. Үнийн дүнг хэтрүүлсэн тохиолдолд татвар авна гэсэн үг үү?
-Гаалийн татварын хувьд зөөврийн компьютерээс татвар авдаггүй. Өөрөөр хэлбэл, тэг төг рөг. Зөөврийн компьютер овор хэм жээний хувьд үнийн дүн ихтэй бараа. Энэ үнийн дүнг тод руулахын тулд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй” гэж заасан. Үүнийг өнөөдрийн шуудан илгээмжийн үнийн дүнтэй харьцуулж бодоход таван сая гаруй төгрөг болж байна. Энэ хэмжээний үнийн дүнтэй зөөв рийн компьютерийг гаа лийн тат вараас чөлөөлнө. Хэрэв хэтэрсэн тохиол долд зөрүү мөнгөнд нь татвар төлнө.
-Жин хэмжээний хувьд ялгаагүй юү?
-Жин хэмжээний хувьд ямар ч өөрчлөлт ороогүй. Одоогоор илгээм жийн дээд хэмжээ 20 килограмм, харин хоёр улс харилцан тохиролцсон тохиолдолд 50 килограмм хүртэлх жинтэй илгээмжийг хүлээж авдаг.
-Ижил төрлийн хоёроос доошгүй барааг гаалийн татвараас чөлөөлөх юм байна. Хэрэв ижил төрлийн гурван ширхэг бараа бүхий илгээмж ирсэн тохиолдолд татвар авах уу?
-Гаалийн тариф, татварын тухай хуулийн 12.2-т “Ижил төрлийн бараа” гэдэгт үнийг нь тодорхойлж байгаа бараатай бүх талаараа адил биш боловч үндсэн шинж байдал, бүрдэл хэсэг, зориулалтаараа ижил, арил жааны талаас нь аль алинаа орлож чадах барааг хэлнэ” гэж зааж өгсөн. Мөн “Ижил төрлийн барааг тодорхойлоход барааны чанар, тэмдэг, нэр хүнд, гарал үүслийг харгалзан үзнэ” гэхмэтчилэн тусгаж өгсөн байдаг. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд ижил төрлийн хоёроос илүүгүй барааг гаалийн татвараас чөлөөлнө гэж заасан. Гэтэл танд ижил төрлийн гурван өмд илгээмжээр ирлээ. Энэ гурван өмдний үнийн дүн нийлээд1 920 000 төгрөг хүрсэн ч, хүрээгүй хоёрыг нь татвараас чөлөөлнө. Харин гурав дахь бараанаас татвар авна. Харин эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэсэн гурван ширхэг мөртлөө өөр төрлийн бараа ирээд дээр заасан үнийн дүнд хүрэхгүй бол татвараас чөлөөлнө. Гэтэл энэ гурвыг нэмж үзтэл үнийн дүн хоёр сая таван зуун мянган төгрөг хүрвэл 1 920 000 төгрөгөө хасаад үлдсэнд нь татвар ногдуулна.
-Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хиймэл эд эрхтэн, хуучин хувцас, эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийг гаалийн татвараас хөнгөлнө” гэж мэдээлэх боллоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Хуулийг хэрэгжүүлж эхэл-сэнтэй холбоотой хэвлэл мэдээллээр буруу, ташаа мэдээлэл гарах болсон. Буруу мэ-дээлэл авсан иргэд манайд хандаж бухимдлаа илэрхийлэх тохиолдол гарч байна. Тиймээс иргэд үнэн зөв мэдээлэл олж уншаасай гэж хүсч байна. Мөн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуучин хувцас, эм, эмнэлгийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлс гэж бичсэн байсан. Энэ ташаа мэдээлэл. Эм, эмнэлгийн багаж хэрэгсэл нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар хувь хүний нэр дээр ирэх, хувь хүн импортолж оруулж ирэхийг хориглосон байдаг. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хэд хэдэн компани оруулж ирэх эрхтэй. Гаа лийн тариф, татварын тухай хуульд заас наар хүмүүнлэгийн болон бу цалтгүй тусламжийн чиг лэлээр хиймэл эд эрхтэн тэдгээрийн дагалдах хэрэгсэлд хөнгөлөлт бий. Энэ тал дээр ямар ч өөрчлөлт ороогүй.
-Хуульд шинээр нэмэлт өөрчлөлт оруулснаар үйлчлүүлэгчдэд ямар ач холбогдолтой вэ?
-Өмнө нь хувь хүний нэр дээр ирсэн илгээмжийг бараа гэж ойлгож татвар авдаг байсан. Шинээр нэмэлт өөрчлөлт оруулснаар илгээмжээр ирж буй зүйлийг илгээмж, бараа гэж ангилан татвараас чөлөөлөх боломжтой болж байна. Нэг ижил төрлийн бараа татваргүй. Гэхдээ үнийн дүнгийн хувьд хуульд зааснаар 1 920 000 төгрөг байх. Энэ нь нэлээд уян ха тан нөхцөл болж өгнө. Мөн яагаад заавал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй гэж зааж өгсөн гэхээр манай улсад ирж буй ил гээмжид хязгаар тавих, энэ төрлийн үйлчилгээг ашиглаж ашиг олох зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэхгүй байх нь хамгийн чухал.
-Өдөрт хэчнээн илгээмж ирдэг бэ. Хэрхэн хяналт шалгалт тавьдаг вэ?
-Манай улсад ирж буй нийт шуу дан илгээмжид хяналт тавьж үзэ хэд80 гаруй хувь нь шууд эзэндээ очдог. Үлдсэн20 хувийг саатуулж дахин шалгадаг. Илгээмж ирүүлж буй газар, хүлээн авагч, овор хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан үзэж нохойгоор үнэртүүлэх, рентген гэрэлд харах нь эрсдэл гаргахгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Саатуулсан20 хувьд гаалийн татвартай, тусгай зөвшөөрөл, нягтлан үзэх шаардлагатай илгээмжүүд багтана.
-Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил бий юү?
-Шалгалтын явцад зөрчил илрэх тохиолдолд бий. Хувь хүний нэр дээр эм, эмнэлгийн багаж хэрэгсэл болон витамин, нүдний дусаагуур зэргийг бие биедээ бэлэглэх үүднээс явуулсан байдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийг хуулийн дагуу хориглосон байдаг учраас зөрчил үүсэх нөхцөл болно. Энэ тохиолдолд тухайн эрх зүйн зохицуулалтаар ямар арга хэмжээ авна гэж заасан байна. Түүний дагуу арга хэмжээ авна. Мөн захиргааны хариуцлага хүлээлгэх, эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлдэг.
Д.Нэргүй
- Эх сурвалж: http://www.unen.mn