Дэлхийн Шуудангийн Єдєр
2016-10-30

Дэлхийн Шуудангийн Єдєр
 

Анх 1863 онд Герман улсын доктор Стефан Дэлхийн Шуудангийн Холбоо байгуулах санал боловсруулан дэлхийн ихэнх улс орны Засгийн газарт тавьсан байна. 1874 оны 9 дvгээр сарын 15-ны єдєр Швейцарийн Берн хотод Австри, Унгар, Бельги, Их Британи, Грек, Дани, Испани, Итали, Люксембург, Нидерланд, Норвег, Португали, Орос, Румын, Сири, Турк, Швейцари, Швед, АНУ, Египет, Черногори зэрэг 22 орны Засгийн газрын бvрэн эрхт тєлєєлєгчид хуралдан доктор Стефаны саналыг vндсэнд нь зєвшєєрч баталсан ба 1874 оны 10 дугаар сарын 9-нд Дэлхийн Шуудангийн Холбоо байгуулах актад гарын vсэг зурж, гэрээ байгуулжээ.

Ийнхvv энэ єдрийг Дэлхийн Шуудан Холбоо /ДШХ/ байгуулагдсан єдєр хэмээн vзэж, жил бvрийн 10 дугаар сарын 9-ний єдрийг Дэлхийн Шуудангийн Єдєр болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ. 1969 онд Япон Улсын Токио хотноо болж єнгєрсєн ДШХ-ны конгрессоор (их хурал) энэ єдрийг албан ёсоор Дэлхийн Шуудангийн Єдєр болгон жил бvр тэмдэглэж байхаар тунхаглажээ. Дэлхийн Шуудангийн Єдрийн гол зорилго нь шуудангийн vйлчилгээг хувь хvн, албан байгууллагын єдєр тутмын амьдралд єргєнєєр нэвтрvvлж, улмаар улс орнуудын нийгэм эдийн засгийн хєгжилд vнэтэй хувь нэмэр оруулахыг дэмжих явдал юм. Жил бvр 150 гаруй улс орон Дэлхийн Шуудангийн Єдрийг єєр єєрсдийн маягаар тэмдэглэн єнгєрvvлдэг. Шуудангийн байгууллагууд энэ єдрийг єєрсдийн vйл ажиллагаа болон шинэ бvтээгдэхvvн vйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах хэлбэрээр тэмдэглэж єнгєрvvлдэг. Зарим шуудангийн байгууллагууд энэ єдєр шуудангийн vйлчилгээний шилдэг тэргvvний ажилтнуудаа урамшуулан баярлуулдаг байна.

Энэ єдєр олон оронд маркийн vзэсгэлэн зохион байгуулж, шинэ маркийн нээлтийн ёслолын vйл ажиллагаанууд болж єнгєрдєг байна. Тvvнчлэн шуудангийн бvх салбаруудаар Дэлхийн Шуудангийн Єдєрийн зурагт хуудасыг тараан нийтэд танилцуулж, шуудангийн vйлчилгээний нээлттэй єдєр зохион байгуулж, шуудангийн музей гаргаж, хурал, семинар зохион байгуулж, соёл урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнvvдийг зохион байгуулж энэ єдрийг идэвхтэй єнгєрvvлдэг байна. Монгол Улс нь ДШХолбоонд 1963 оны 8-р сарын 24-ний єдєр анх элсэж олон улсын шуудангийн байгууллагатай эрх тэгш хамтын ажиллагаа явуулах эрхтэй болсон билээ.

Єнєєдєр ДШХ - Нэгдсэн Vндэстний Байгууллагын тєрєлжсєн агентлаг нь дэлхийн 191 улс орныг єєрийн эгнээндээ нэгтгэж байна. Дэлхийн шуудан холбооны байгууллагаас шалгаруулдаг “Буухиа” шууданг хэрэглэгчиддээ хvргэх vйлчилгээгээр 2005, 2009 онуудад “Хvрэл єргємжлєл”, 2010 онд “Мєнгєн єргємжлєл” хvртсэн нь манай шуудангийн байгууллагын хєгжлийн тvвшинг харуулж байгаа томоохон vзvvлэлт юм. Ази номхон далайн бvсийн шуудангийн байгууллагын гишvvн орон бєгєєд бvсийн vйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцдог тєдийгvй тус байгууллагын гvйцэтгэх зєвлєлийн ээлжит хурлыг энэ оны 7 дугаар сарын 25-наас 29-ний єдрvvдэд Ерєнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулсан нь манай шуудангийн байгууллагын нэр хvнд єсєн нэмэгдсэн тєдийгvй Монгол улсын нэр хvндийг дэлхийн улс орнуудад таниулсан арга хэмжээ боллоо.

www.mongolpost.mn

 
буцах