“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар
2017-09-25
 
ХХЗХ
8fa4a0 1 x800

Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны техникийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярыг 2017 онд тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү ойг арга хэмжээг тохиолдуулан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү семинарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын эрх бүхий хуулийн этгээд, хэрэглэгчид болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, МУИС-ийн эрдэмтэн судлаачид нарын төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор болоод байгаа юм.

Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбооны  салбарыг эрчимтэй хөгжүүлэх, шинэ техник технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа билээ.

Хэдийгээр манай улс харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орон биш боловч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн, тэргүүний технологи, үйлчилгээ хэрэглээг хугацаа алдалгүй нутагшуулах, зохицуулалтын арга хэрэгслээр дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэхэд салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Харилцаа холбооны зохицуулах байгууллагын бүрэн эрх, чиг үүрэгт Харилцаа холбооны тухай хуулиар “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах”; ”Харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг заасан байдаг.  Зохицуулагч, үйлдвэрлэл эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын хуулийн этгээд, хэрэглэгчдийн хоорондын итгэлцлийг бүрдүүлэх, сүлжээ болон тоног төхөөрөмжийн харилцан холболтыг хангах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, олон улсаар баталгаажсан тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглахад салбарын стандартчилал, баталгаажуулалтыг улам боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эрдэмтэн судлаачид, хэрэглэгч нарын оролцоог шинэ шатанд гаргах шаардлага гарч байна.

Энэхүү семинар нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчилал, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын бодлого, зорилтын хэрэгжилт болон зохицуулалтын өнөөгийн байдлыг дүгнэх, салбарын стандарт боловсруулалт, баталгаажуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэргүүн туршлагыг түгээх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, стандарт баталгаажуулалтын чиглэлд холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн  оролцоо, саналыг авч үйл ажиллагаандаа тусгахад чухал арга хэмжээ болно гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Семинараас төр болон хувийн хэвшил, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нарт хандсан зөвлөмж гаргахаар төлөвлөж байгаа юм.

Шуудангийн зохицуулалт ба хаягжилт, стандартын хэрэгжилт

П.Цэрэнням, ШЗГ-ын дарга, ХХЗХ

Эх сурвалж http://www.crc.gov.mn/k/2Qu

буцах