ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ
“Гаалийн цахим үйлчилгээний систем” нь иргэн, хуулийн этгээдэд гаалийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэг цэгээс хүргэх портал систем юм. Та www.gaali.mn хаягаар хандах бөгөөд сайтад хандсанаар
Иргэн, ААН өөрсдөө гаалийн мэдүүлгээ нөхөн бичиж, дагалдах бичиг баримтыг цахимаар илгээх
Гаалийн татвар хураамжийг цахимаар төлөх (Qpay, Social pay, Epayment), татварын буцаан олголтыг цахимаар авах
Гаалийн байгууллагаас авах 3 төрлийн лавлагаа тодорхойлолтыг цахимаар авах
Экспорт, импортын мэдүүлэг явцыг харах, ачааны байршил шалгах, лавлагаа үйлчилгээний явц шалгах
Гаалийн байгууллагаас олгож буй энгийн болон тусгай зөвшөөрлүүдийн талаарх мэдээ мэдээлэл авах
Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН), хүсэлт илгээхГаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт илгээх
Барааны ангилал (БТКУС)-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах, татвар хураамж болон бичиг баримтын тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах
Гадаад худалдааны барааны статистик мэдээлэл авах
Гаалийн байгууллага, зуучлагч байгууллага, ачааны байршил, бүрдүүлэлтийн горим гэх мэт гаалийн байгууллагатай холбоотой олон нийтэд гаргаж буй лавлах сангийн мэдээлэл авах боломжтой юм.